Сайн байцгаана уу? Оюутан залуусаа Шанхай Монгол Оюутны холбоо шинэхэн блог-роо мэндчиллэхийн зэрэгцээ та бүхэнтэй илүү ойр дотно, түргэн шуурхай холбогдох сайхан боломжтой боллоо. Бид блог дээрээ та бүхэнд хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэж байхыг хичээнээ!
Шанхай Монгол Оюутны холбоог Шанхай хотод суралцаж байсан, одоо суралцаж байгаа оюутан залуус сайн дурын үндсэн дээр сэтгэл нэгдэн 2006 оны 4-р сарын 14нд байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа тасралтгүй чадах чинээгээрээ явуулж эхэлсэн билээ.
Холбооны зорилго:
Шанхай хотын их дээд сургуулиудад суралцаж буй нийт монгол оюутнуудын хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалах, тэдэнд сурч боловсрох, эрүүл аж төрөхөд нь дэмжлэг үзүүлж, оюутнуудын эв нэгдэл, нөхөрлөл, харилцаа холбоог сайжруулж, тэдний үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгтгэх, мэдээллээр хангах, улс эх орноо сурталчилах зэрэгт чиглэдэг болно.
Холбооны гишүүд:
Холбооны дарга : Жавхлантөгс
Орлогч дарга: Намхайдорж
Нарийн бичиг: Өлзийбаяр
Удирдах зөвлөлийн гишүүд:
Баасангарьд
Хүрлээ
Мэндбаяр
Дэлгэрзаяа
Хулан